Их Британи ОХУ-ын 22 нэр бүхий хүмүүст хориг тавилаа.
Их Британийн гадаад хэргийн сайд Жэймс Клеверлигийн хэлснээр шинэ хоригт цэргүүдийн хангамжийг хариуцдаг Ерөнхий сайдын орлогч Денис Мантуров зэрэг албан тушаалтнууд багтаж байгаа гэв.
Орос, Украины дайн энэ оны хоёрдугаар сарын сүүлд эхэлснээс хойш Их Британи ОХУ-ын нийт 120 хүний эсрэг хориг арга хэмжээ авсны дотор ОХУ-ын ерөнхий сайд асан Дмитрий Медведев, Челси клубын эзэн асан Роман Абрамович нар багтаж байгаа юм. Шинэ хоригийн талаарх мэдэгдэл Украины тэргүүн хатагтай Олена Зеленска Их Британийн парламентын гишүүдийг Украинд үргэлжлүүлэн туслах талаар уриалсны дараа гарлаа.
Тодруулбал, Украины тэргүүн хатагтай “Бид өдөр бүр агаарын дуут дохиоллыг сонсож байна. Бодит нөхцөл байдал та бүхний төсөөлснөөс ч аймар байна” гэжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков шинэ хоригуудын талаар “Бидэнд энэ талаар хэлэх зүйл алга аа. Бидний эсрэг тавьсан хориг бүрийн талаар хариу мэдэгдэл хийнэ гэвэл мөд дуусахгүй биз” гэсэн байна.
Эх сурвалж: THE GUARDIAN