БНХАУ-д өдөрт илрэх ковид-19-ийн тохиолдол өндөр байгаа ч зарим хоригийг сулруулж, тус вирустэй тэмцэх аргаа өөрчилж буйгаа албаныхан мэдэгдлээ.
Тухайлбал, Пүрэв гарагт тохиолдлын тоо нэмэгдэж байгаа Шанхай, Гуанжоу хотуудын олон арван дүүргүүдийг хөл хорионоос чөлөөлсөн байна. Албаныхан үүнийг “шинэ нөхцөл байдал” хэмээн тодотгожээ. Гуанжоу зэрэг томоохон хотуудад тавьсан хязгаарлалтыг лхагва гарагт цуцалсан бөгөөд тус хотод “Тэг Ковид” бодлогын эсрэг жагсаал цуглаан болж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан юм.
Ройтерс агентлагийн мэдээлснээр нийслэл Бээжин хотод хөнгөн шинж тэмдэгтэй Ковид-19-ийн тохиолдлуудыг гэртээ тусгаарлахыг зөвшөөрсөн нь энэ оны эхээр зөвхөн нэг л тохиолдлоос болж бүтэн барилга байгууламж, орон сууцаар нь хөл хорионд оруулдаг байсантай харьцуулахад асар ялгаатай болж байна. Түүнчлэн Шанхай, Чунцин зэрэг бусад томоохон хотууд ч зарим дүрэм журмыг зөөлрүүлэхээр болжээ.
Эх сурвалж: BBC