Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолны цалинг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ.
Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын нэгэн адил хангагдахаар боллоо.
Эх сурвалж: ШШГЕГ