Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
НЗД Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эргүүлэн татахаар болсон талаар Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Тэрээр “НИТХ дахь МАН бүлэг төсөв хэлэлцэж байгаа энэ үед улс төрийн шийдвэр гаргаж, “Сэлбэ гол” төсөлтэй холбоотой төслийн нэгжид төсөвлөсөн байсан 3.1 тэрбум төгрөгийг дэмжихгүй гэсэн шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч төсвийн төслөөс энэ саналаа эргүүлэн татаж байна.
Мөн бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан тул саналаа эргүүлэн татаж, төсвийг нь бууруулахаар боллоо” гэв.