БНХАУ-ын хоёр, ОХУ-ын зургаан байлдааны онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн тул БНСУ-ын арми тийрэлтэт онгоцуудаа хөөргөсөн гэдгээ мэдэгдэв.
Тодруулбал, Хятадын Н-6 бөмбөгдөгч онгоцууд БНСУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах бүсэд удаа дараа нэвтэрч, гарсан гэж БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлжээ. Тэд дараа нь Япон тэнгисээс Оросын байлдааны хөлөг онгоцууд болох ТУ-95 бөмбөгдөгч онгоц, СУ-35 сөнөөгч онгоцуудын хамт дахин нэвтэрсэн байна. БНСУ-ын штабын дарга нарын хорооноос гаргасан мэдэгдэлд “Манай арми БНХАУ, ОХУ-ын байлдааны онгоцууд агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтрэхээс өмнө болзошгүй нөхцөл байдалд бэлтгэж, хамгаалалтын арга хэмжээ авсан” гэжээ.
Агаарын довтолгооноос хамгаалах бүсийг зохицуулах олон улсын дүрэм байхгүй тул аливаа улсын агаарын орон зай буюу нутаг дэвсгэрийн дээгүүрх агаар, усан хилээс ялгаатай байдаг. Москвагийн хувьд БНСУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин Бээжингээс энэ бүс нь нутаг дэвсгэрийн агаарын орон зай биш бөгөөд бүх улс орнууд чөлөөтэй зорчих ёстой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: THE GUARDIAN