29 настай залуу хосууд гурван настай охиноо эмчлүүлэхээр бүхий л боломжоо дайчилж байна. Тэдний бага охин Амунгоо 100 мянгад 1 тохиолддог маш ховор буюу мэдрэлийн эдийн хавдартай гэж оношлогджээ. Хэрвээ БНСУ-д 700 орчим сая төгрөгийн өртгөөр эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу ирсэн өгсөн байна. Тиймээс халуун сэтгэлт Монголчуудаасаа хандив хүслээ. Тэд өөрсдийн хөдөлмөрөөр бүтээсэн онлайн дэлгүүрээ зарж, үлдсэн бараагаа борлуулан, өдөр шөнөгүй зүтгэж байна.
Охины аав Б.Бэгнүтэй “Охин маань одоо хөл дээрээ айхтар явж чадахгүй, их сульдаж турсан. Солонгос руу эмчилгээнд явахад 300 сая вон хэрэгтэй. Эхний ээлжинд бид өөрсдөдөө байсан бүх юмаа зараад, одоогийн байдлаар 200 сая төгрөг босголоо. Яахав ээ, амьдрал дахиад босоод л ирнэ. Миний охин бол ирэхгүй шүү дээ.
Хоёулаа солонгост сурч ирээд, дэлгүүрээ нээгээд л, дэлгүүрийнхээ хананд гэр бүлээрээ хамтдаа жаргалтай амьдрахыг бэлгэдэн зураг зурж байлаа. Хэдэн жил хичээж зүтгэж, "Амьдрал одоо л босоод ирлээ дээ" гэтэл гэнэт ийм аймаар мэдээ сонслоо. Гэхдээ бид хоёр эцсээ хүртэл охиныхоо төлөө явна.
Бид хоосон хандив гуйхыг хүсээгүй. Ижилхэн бизнес эрхэлдэг ах эгч нар маань бидэнд бараа хандивласан. Түүнийг нь зарж охиныхоо эмчилгээний зардалд нэмэрлэж байна. Одоо бид хоёр “Хандивын аянд маань нэгдээд өгөөрэй. 500,1000 төгрөгөөр нэг оймс ч болтугай худалдаж аваад, буцаагаад тэр мөнгө нь миний гуравхан настай охинд хандив болно шүү. Туслаад өгөөрэй" гэж чин сэтгэлээсээ гуйж байна.
Яаж ийж байгаад зүтгэе. Нөхөр бид хоёр хоёулаа солонгос хэлтэй. Хүүхдээ авч очоод би эмнэлэгт байх хугацаанд нөхрөөрөө ажил хийлгэе. Солонгост байгаа Монголчууд маань бас чадлаараа тусална гэсэн. Манай найзууд үүрээр 4,5 гээд явцгаасан. Одоо арай ирээгүй л байна. Тусалж байгаа хүмүүстээ үнэхээр их баярлаж байгаа шүү.
Өдөрт хэд уйлж, хэд инээж байна, бид хоёр. Бид хоёрт өгсөн 500 төгрөг чинь миний охины ирээдүй юм шүү, хүмүүс ээ” гэсэн юм.
Одоогоор Амунгоо охины бие сул, хөл нь аажмаар мэдээ алдаж эхэлсэн байна. Тиймээс хугацаа алдахгүй мэс засалд орох шаардлагатай байгаа юм. Иймээс элэг нэгт Монголчуудаа сайхан сэтгэлээр тусалж, Амунгоо охины хандивын аянд нэгдэхийг хүслээ. Үзэгч та бүхэн залуу гэр бүлийн борлуулж байгаа бараанаас худалдаж авснаар монголын нэгэн гэр бүл элэг бүтэн болоход тусалж чадна. Хандивын данс: Хаан банк, 5024762614 Утас: 88909654, 89111442
Бичлэгийг дээрээс үзнэ үү.