Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” Ерөнхий сайдын захирамжийн төсөл,
- “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
- Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлнэ.