Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга арванхоёрдугаар сарын 3-4-нд болно.
Энэ тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.
Тэмцээний эрэгтэйчүүдийн:
- 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах,
- 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар,
- 81 кг-д Л.Сэргэлэн,
- -100 кг-д О.Хангал,
- +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн:
- 52 кг-ын жинд Л.Сосорбарам,
- 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн,
- -78 кг-д О.Хүслэн,
- +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.