Үүсгэн байгуулагдаад 21 жилийн нүүрийг үзэж байгаа “Мах маркет” ХХК нь 30 гаруй нэр төрлийн эрүүл аюулгүй мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна. Компанийн хамгийн сүүлд гаргасан бүтээгдэхүүнийг онцолбол завгүй ээж нарт зориулсан “Бантангийн багц”-ыг худалдаанд нэвтрүүлжээ. Үүнд татсан мах, бантангийн гурил зэрэг зүйлс багтсан байна. “Мах маркет” ХХК нь энэхүү шинэ бүтээгдэхүүнүүдээ “Монгол мах” үзэсгэлэн худалдааны үеэр танилцуулсан юм.
Мөн “Мах маркет” ХХК-ийн маркетенгийн албаны дарга Б.Буянхишиг байгууллагынхаа талаар мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Эргэлзээгүй эрүүл хүнс, уриатай “Мах маркет” компани “2001 онд үүсгэн байгуулагдсан. Ноднин 20 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд олон улсын стандартуудыг шат дараалалтайгаар нэвтрүүлж байна.
- Бид 2013 онд манай эгзэгтэй цэг хяналтын тогтолцоо, НАССР стандартыг салбартаа анх удаа нэвтрүүлж байсан.
- 2015 онд олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн.
- Улмаар 2017 онд олон улсын халаах стандарт болон “FSSC22000” стандартыг тус тус салбартаа анх удаа нэвтрүүлсэн.
Манай компани магадлан итгэмжлэгдсэн лабораторитой. Үүндээ өглөө бүр бүтээгдэхүүний дээж аваад, хүнсэнд тэнцэх боломжтой гэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргадаг. Мөн мөшгих тогтолцоогоор тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, махны чанараа шалгадаг. Баталгаажсан малын махаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас манайх баталгаатай найдвартай хүнс хэрэглэгчдэд түгээж чадна.
Бид хагас боловсруулсан, бэлэн бүтээгдэхүүн, мөн ангилсан мах үйлдвэрлэж гаргаж байгаа. Нийлээд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн. Ангилсан махыг томоохон компаниудын захиалгаар үйлдвэрлэж өгдөг. Манай байгууллага олон улсын компани болох эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Олон улс болон дотоодын хяналтад үйл ажиллагаагаа явуулдаг учраас манай чанар стандартад эргэлзэх хэрэг байхгүй гэж хэлмээр байна” гэлээ.