Хүнсний, тэр дундаа махны аюулгүй байдлын асуудал өнөөдөр чухлаар хөндөгдөж байна. Тэгвэл Агро вентур компанийн хамт олон Сэлэнгэ үүлдрийн үхрийг өөрсдийн тариалсан сайн чанарын өвс тэжээлээр бордож, зах зээлд гарал үүсэл тодорхой, эрүүл махыг нийлүүлж байна. Тус хамт олон 2019 онд байгуулагдаж, орон нутагт хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэл технологийн кластерийг цогцоор нь хөгжүүлэн ажиллаж байгаа үндэсний компани юм.
"Агро Вентур" ХХК-ийг сонгох шалтгаан:
* Эрүүл мэнд, эрүүл ахуй баталгаажсан сертификаттай
* Үхрийн махны зориулалтын шимт тэжээлээр бордсон
* Эрүүл ахуйн шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэр
* Гарал үүсэл тодорхой
* Битүүмжилж савласан махны хүргэлтийн үйлчилгээтэй
* Чанар стандартын шаардлагыг лабораториор баталгаажуулсан
Агро вентур компанийн менежер Д.Хонгорзул “Манай компани 2019 онд байгуулагдсан. Цэвэр, эрүүл, шүүслэг, амттай махыг хэрэглэгчдэд хүргэхийн төлөө зорьж ажилладаг. Сэлэнгэ үүлдрийн махны чиглэлийн үхрийг малын эмчийн хяналтан дор, үхрээ 100-120 хоногт бордоод, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд боловсруулан хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа. Уураг амин дэм, эрсдсээр баялаг багсармал тэжээл болон өвсөөр үхрээ борддог.. Мөн нэмэлтээр будаа, буудай өгдөг. Сэлэнгэ үүлдрийн үхэр нь эрс тэс уур амьсгалд тохирсон, өндөр ашиг шимт үхэр юм. Үхэр маань манай аж ахуй дээр ирсэн цагаасаа хойш тусдаа хашаанд байдаг. Бэлчээрт гарахгүй. Зөвхөн бидний бэлдсэн тэжээлээр борддог учраас бэлчээрийн мал, зэрлэг ан амьтантай ойртохгүй. Халдварт өвчний эрсдэлээс хол байдаг” гэсэн юм.
Гарал үүсэл тодорхой, эрүүл махыг ариун цэврийн шаардлага хангасан үйлдвэртээ бэлтгэж, савладаг. Гаргаж байгаа махаа бид сард нэг удаа лабораториор шинжлүүлдэг. Dry-age буюу сэврээсэн, битүүмжилсэн савлагатаатай, гарал үүсэл тодорхой махыг 21-100 хоногийн хугацаанд хөргүүрт хадгалж зах зээлд нийлүүлж байна. Ийм мах чанарын хувьд, бага үхрийг бордсоноор мах нь илүү зөөлөн, шүүслэг болдог. Хамгийн гол нь манай мах баталгаатай, найдвартай, эрүүл хүнс юм” гэлээ.
Дэлгэрэнгүй бичлэгийг дээрээс үзнэ үү.