Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртсэн. Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлээд байна. Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс болон Пусан дахь КГ-аас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна.