Украины ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын шинэ пуужингийн довтолгооноос сэрэмжлүүлж, батлан хамгаалах хүчин болон иргэдээ цахилгааны хямралын асуудалд бэлэн байхыг уриаллаа.
Тодруулбал, ойрын өдрүүдэд нийслэл Киев хотод цас орж, агаарын температур улам хүйтэн болсоор байна. Хотын эрх баригчид ажилчид цахилгаан, ус, дулааныг сэргээж дуусгах дөхсөн гэж мэдэгдсэн бөгөөд цахилгааны асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа юм. Киев болон Украины олон сая хүн энэ өвлийг хэрхэн туулах нь маш хүнд асуудал гэж шинжээчид дүгнэж буй. “Террористууд шинэ цохилт өгөхөөр төлөвлөж байна. Бид үүнийг баримттай мэдэж байгаа" гэж Зеленский ээлжит видео бичлэгээрээ дамжуулан олон нийтэд хандаж хэлсэн. Тэрээр үргэлжлүүлэн "Тэдэнд пуужин байгаа цагт тэд тайвшрахгүй” гэсэн юм.
Ирэх долоо хоног өнгөрсөн долоо хоногийнхтой адил хэцүү байж магадгүй гэж Зеленский сануулаад цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд халдсанаар Украинчууд хоёрдугаар сард Оросын цэргүүд дайрснаас хойших хамгийн хурц үе дээрээ ирснийг онцоллоо.
Эх сурвалж: AL JAZEERA