Шинжаанд хөл хорио тогтоосон хотхонд гал түймэр гарч, 10 хүн амиа алдсаны улмаас “Тэг Ковид” бодлогыг иргэд эсэргүүцэж эхэлсэн. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр ижил зорилготой жагсаал өргөн хүрээг хамарч, олон мянган залуус нэгдэхэд хүргэлээ.
Тухайлбал, БНХАУ-ын Циньхуа их сургуулийн оюутнууд оюутны хотхондоо “Эрх чөлөө ялна” гэсэн лоозон барьж, жагсжээ. Шөнийн дотор энэ жагсаал Хятадын эдийн засгийн төв болсон томоохон хотуудын нэг Шанхай хотод хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Шанхайд сурдаг оюутнууд мөн жагсаалд нэгджээ.
Тэд Шинжаанд нас барсан 10 хүнийг хүндэтгэж цэцэг, лаа авчирсан байжээ.
Олон нийт хөл хорионы улмаас гал гарах үед иргэд амьд гарч чадаагүй гэж буруутгаад байгаа юм. Гэсэн хэдий ч тус хотын эрх баригчид үүнийг няцаагаад байгаа. Олон нийтийн сүлжээнд тархсан бичлэгүүдийн талаар Хятадын иргэд 1989 оны жагсаалаас хойшхи “маш ховор” эсэргүүцэл болж байна гэж тодорхойлсон байна. Хятадын засгийн газраас ямар нэгэн мэдэгдэл хэлээгүй байгаа юм.
SOURCE: AL JAZEERA