АНУ-ын хөлбөмбөгийн холбоо Ираны төрийн далбааг Исламын Бүгд Найрамдах Улсын сүлд тэмдэггүйгээр олон нийтийн сүлжээнд байршууллаа. Энэ нь хоёр улсын хооронд Мягмар гарагт болох тэмцээнээс өмнө Иран дах эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буй хэрэг боллоо.
Харин Ираны засгийн газар АНУ-ыг төрийн далбаанаасаа бурхны нэрийг хасаж зүрхэллээ хэмээн буруутгаад байна. АНУ-ын Хөлбөмбөгийн Холбооноос гаргасан шийдвэр нь Ойрхи Дорнодод болж байгаа анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улс төрийн дахин нэг шуурга нэмлээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн хөлбөмбөгийн ДАШТ талбайн гаднах маргаанаас ангид байх болно гэж найдаж байсан талаар хэвлэлүүд онцолж байна. Түүнчлэн энэ нь хоёр улсын хооронд хэдэн арван жил үргэлжилсэн дайсагнал намжаагүй байхад АНУ-ын шигшээ баг Ираны шигшээ багтай дэлхийн аваргын шийдвэрлэх тоглолтод тулгарах үед тохиож байгаа юм.
АНУ-ын Хөлбөмбөгийн холбоо ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Хүний үндсэн эрхийн төлөө тэмцэж буй Ираны эмэгтэйчүүдийг дэмжиж буйгаа” харуулахын тулд Ираны албан ёсны төрийн далбааг олон нийтийн сүлжээнд нийтлээгүй" гэжээ.
SOURCE: AP NEWS