
Ким Жон Ун төрсөн охиныхоо хамт хэвлэлийнхний дуранд дахин өртлөө. Тэрээр тив алгасагч баллистик пуужин болон цэргүүдийн үйл ажиллагаатай танилцаж байжээ. БНАСАУ-ын удирдагч "БНАСАУ-ын эцсийн зорилго бол дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн хүчин, зуунд байгаагүй үнэмлэхүй хүчийг эзэмших явдал юм" гэж мэдэгдсэнийг тус улсын дотоодын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Түүнчлэн Ким Жон Ун "Хвасон-17" тив алгасах баллистик пуужинг (ICBM) "дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсэг" гэж тодорхойлж, энэ нь БНАСАУ-ын нэр төр, бүрэн эрхт байдлыг найдвартай хамгаалж, дэлхийн хамгийн хүчирхэг арми байгуулах чадварыг харуулна гэжээ. Харин түүний охин “Хвасон-17” тив алгасагч баллистик пуужингийн өмнөх туршилтын үеэр л олон нийтийн өмнө анх удаа гарсан юм.
Одоо 12-13 настай гэж тооцоолж байгааг Жу Аэг шинжээчид 4-5 жилийн дараа их сургууль эсвэл цэргийн албанд элсэнэ гэж таамаглаж байна. Мөн охинтойгоо ойр ойрхон олны нүдэнд харагдаж байгаа нь Ким Жон Уны удмын засаглал дөрөв дэх үе рүү гээ шилжих магадлалыг нэмэгдүүлж байна гэж хэвлэлүүд онцлоход хүргэж байгаа юм.
SOURCE: THE GUARDIAN