Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтэс "–ээс тодруулах боломжтой.
ХУР ТУНАДАСТАЙ ӨДРИЙН ТОО БОЛОН ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Арванхоёрдугаар сарын Монгол орны хур тунадастай өдрийн тоог 1980-2020 оны хооронд дундчилж зураг 1-д үзүүлэв. Зураг 1–ээс харахад зонхилох хур тунадас нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-8, Увс нуурын болон Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндий, Дорнод Монголын тал орчмоор 3-12 өдөр ордог байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх боловч Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 7), хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орно (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 9)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн (Зураг 7), хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 7), хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 11)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг7), хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна (Зураг 8).
Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 12)–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас хүйтэн, харин нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
ЗӨВЛӨМЖ
Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ОЖД–аас бага, төвийн аймгуудын ихэнх хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгийн хувьд ОЖД–аас бага цас орох төлөвтэй байгаа боловч агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа нь шөнөдөө илүү хүйтэн хонох магадлал өндөр байна. Харин төвийн ихэнх аймгууд болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас ихтэй, хүйтэн байх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарна уу.