Өрөг.мн, Туг.мн сайтууд болон “Гарааны Праймер” компани хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг маргааш Corporate зочид буудлын “Convention hall”-ын хоёр давхарт зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаанд Траст трейд компани хонь, үхэр, адуу, гахай, тахианы мах болон банш, бууз, утаж хагас боловсруулсан бүх төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах юм.
Та бүхэн үзэсгэлэн худалдаагаар зочилж эрүүл, аюулгүй мах махан бүтээгдэхүүнүүдийг анхдагч үнээр нь худалдан аваарай.
“Траст трейд” компани нь 2000 онд хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Эхний жил түрээсийн төхөөрөмж, ажлын байртай, зургаан ажилтантайгаар үйл ажиллагааг эхэлж байсан.
Харин 2015 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын HACCP болон ISO 22000:2005 стандартуудыг Швейцарын SGS компаниар баталгаажуулан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ.
Улмаар 2019 онд хоногт 15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хүнсний үйлдвэрийн шаардлагад нийцсэн хиамны үйлдвэрийн байрыг хоногт 10 тонн мах ангилан савлах хүчин чадал бүхий махны үйлдвэрийн байртай нийлүүлэн өргөтгөж, ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо болон FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Монгол мах чуулга уулзалтад 200 гаруй зочид оролцож, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн талаар хэлэлцэнэ.