Өнөөдөр Завхан, Архангайн зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 11-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…-6 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -16…-18 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -22…-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. -22…-24 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ.