Баасан гарагт Бээжингийн шүүхээс Хятад гаралтай Канадын поп од Крис Ву-г хүчингийн хэрэгт буруутгаж, 13 жилийн хорих ял оноолоо.
Шүүхээс түүнийг 13 жилийн ялаа эдлээд албадан гаргана гэж мэдэгдсэн. Тэрээр 2020 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд гурван эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болохыг шүүхээс тогтоогоод байгаа бөгөөд хохирогч гурван эмэгтэйг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үед хүчирхийлснийг мэдэгдсэн байна.
Өдгөө 32 настай түүний жинхэнэ нэрийг Ву Ифан гэдэг. Түүнийг БНСУ-ын EXO хамтлагийн гишүүн байснаар нь олон нийт хэдийнээ мэддэг болсон билээ. Хохирогчдын хувийн нууцыг хамгаалах үүднээс түүний шүүх хурал хаалттай болсон ч баасан гарагийн хуралд Канадын дипломат төлөөлөгч оролцсон гэж албаныхан мэдэгдсэн. Энэ нь хоёр улсын хооронд хурцадмал байдал үүссэн үед Хятад, Канадын иргэдтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн хэрэгт тооцогдож байна.
Нэгэн цагт Хятадын хамгийн алдартай поп оддын нэг байсан Вуг 2021 оны 8-р сараас хойш цагдаа нар хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр саатуулсан. Энэ хэргээс болж Louis Vuitton, Bulgari, L'Oreal Men, Porsche зэрэг брэндүүд түүнтэй хамтын ажиллагаагаа цуцалжээ.
SOURCE: DW