Шинжааны орон сууцад гал гарсны улмаас 10 хүн нас барж, 9 хүн шархаджээ.
Хэргийн тухайд, гал 15-р давхраас 17-р давхар хүртэл тархаж, 21-р давхар хүртэл утаа үүсгэсэн бөгөөд галыг унтраахад гурван цаг орчим хугацаа зарцуулсан байна.
Харин эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Мөрдөн байцаалтын явцад гал 15-р давхрын унтлагын өрөөний цахилгааны утаснаас гарсан болохыг тогтоожээ. Гал гарсан хотхонд сүүлийн гурван сарын хугацаанд хөл хорио тогтоосон байна. Энэ хэрэг Шинжаан дахь Ковид-19-ийн хатуу хөл хорио, хяналтын асуудлыг хэвлэлүүд хөндөхөд хүргэжээ.
Тухайлбал, 9-р сард хөл хорионд орсны улмаас өлсгөлөнтэй нүүр тулсан асуудлууд ихээр гарч ирсэн. Түүнчлэн, иргэд хашлагагүй л болохоос яг л хоригдож байгаа мэт байгаа тухайгаа барууны хэвлэлүүдэд мэдээлсэн байна. БНХАУ-ын “Тэг Ковид” бодлого улс орныг бүхэлд нь хамарч байгаа бөгөөд сүүлийн үед үүнийг эсэргүүцэх иргэдийн жагсаал ихсээд байгаа билээ.
SOURCE: ABC