Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
“Багануур” Хувьцаат компанийн экскаваторын машинч Г. Отгонпүрэвт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
- Эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах их үйлсэд экскаваторын насосны шингэний алдагдлыг багасгах шинэ арга, аргачлалыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлж, техник, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн,хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журмын хэрэгжилтийг бүрэн хангуулж, техник, тоног төхөөрөмжийн үзлэг, шалгалтыг тогтмол хугацаанд нь чанартай хийж, удаа дараа техникийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хүний амь болон өмч хөрөнгийг авран хамгаалж, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн “Багануур” Хувьцаат компанийн экскаваторын машинч, Гавьяат уурхайчин Гэндэнжавын Отгонпүрэвт хүртээв.
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛООР:
- Улс, эх орондоо 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон арван өгүүллэг, тууж, роман, жүжиг, кино зохиол туурвиж, казах түмний утга зохиолыг олон улсад сурталчлан таниулахад авьяас билгээ зориулсны сацуу, “Монголын нууц товчоо”, “Эртний Монголын хаадын үндэсний их шар тууж оршвой” зэрэг түүхийн тулгуур эх сурвалж, “Монгол ардын зүйр цэцэн үг”, “Монгол Улсын Үндсэн хууль”-ийг казах хэлнээ хөрвүүлэн казах түмний хүртээл болгож, “Коран судар”, “Ислам шашны тухай үндсэн мэдэгдэхүүн”, Абай Кунанбаевын “Сургаалууд” зэрэг бүтээлийг монгол хэлнээ орчуулж, хүн ардыг соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын Их Хурлын гишүүн асан, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн зөвлөх Таукейн Султан;
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ахмад ажилтан, доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар;
- Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Монголын эзэнт гүрэн, дундад үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Содномын Цолмон;
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Үндэсний урлагийн их театрын ахмад уран бүтээлч, морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Мижидсамбуугийн Батбаяр;
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Төрийн тусгай хамгаалалтын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Цэгмэдийн Тунсаг;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш ахмад багш, доктор, профессор Нацагдоржийн Надмид;
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шүрэн цох” цэцэрлэгийн эрхлэгч Жигжидсүрэнгийн Сосорбарам;
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, “Төвшин ёс төв” төрийн бус байгууллагын зөвлөх Лувсандоржийн Доржсүрэн;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Пэрэнлэйн Гүндсамбуу;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Геологийн төв лабораторийн дарга асан, зөвлөх инженер Ойдовын Доржрэнчин;
- “Мон сертф” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх Осорын Намжил;
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Хүрмэн” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Дашрэнцэн;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн Даваасүрэнгийн Одонтуяа;
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- “Интермэд” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Дамдинжавын Гэрэлмаа;
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтан Ламжмаагийн Мэндсайхан;
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүх;
ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
- Монголын зөвлөх зэрэгтэй инженерүүдийн холбооны тэргүүн Ванчинхүүгийн Ганбаатар;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Монполимет” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн бульдозерчин Дагвадоржийн Цолмон;
- УБТЗ-ын Авто тээврийн үйлчилгээний төвийн жолооч Лувсандолгорын Төмөрбаатар;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Дотоод хэргийн их сургуулийн захиргааны удирдлагын газрын захирал Батдэмбэрэлийн Эрдэнэбат;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын салбарын ахмад судлаач Дашзэвэгийн Хоролгарав;
- “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Баатарын Сандуйжав;
- “Сарны чулуу” дуу, бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг;
- “Жигүүр гранд групп” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Барилга үйлдвэрлэлийн албаны дарга Цэдэнсодномын Ганболд;
- Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эх баригч Сүхээгийн Оюун;
- “Боса холдинг” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Батбаярын Нандинчимэг;
- “Биокомбинат” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн лабораторийн эрхлэгч Тэгшбаярын Даваадолгор;
- Нийтийн хоолны салбарын ахмад ажилтан, тогооч Цэдэнгийн Цэцэгмаа;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газрын захирал Адьяасүрэнгийн Батмөнх;
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Цэдэвийн Мөнхцэцэг;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Жавхлангийн Төмөрбат нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шагнал хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.