Өрөг.мн, Туг.мн сайтууд болон “Гарааны Праймер” компани хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын “Convention hall”-д зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтад 200 гаруй зочид оролцож, мах, махан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, салбарын тулгамдсан асуудал, шинэ шийдлийн талаар хэлэцэнэ. Мөн 10 гаруй ААН оролцож, инноваци шингээсэн мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.
“Монгол мах” чуулга уулзалтад оролцсоноор мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, төрд үгээ хэлэх, салбарынхнаасаа туршлага судлах, худалдаа хийх, хэрэглэгчдэд махны талаар мэдлэг олгох, салбарын шинэ технологийн шийдэлтэй танилцах боломжтой. Мөн иргэд үзэсгэлэн худалдаанаас эрүүл, аюулгүй, найдвартай мах махан бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юм.
“Монгол мах” үзэсгэлэн худалдааны үеэр:
- Мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгаат худалдаа
- Махны шоу үзүүлбэр, мах махан бүтээгдэхүүний орц найрлагатай хоолны хэсэг
- Махны хэрэглээ, худалдан авахад зориулсан хэрэглэгчийн мэдлэг олгох хэсэг
- Махны салбарт ашиглах боломжтой IT болон технологийн шийдлүүд танилцуулах хэсэг
- Махны чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, танилцуулга
- Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлчлүүлэгчтэй хэлэлцээр хийх хэсэг
- Зураг авхуулах, видео бичлэг хийх хэсэг тус бүр ажиллах болно.