Монголын анхны олон улсын контемпорари урлагийн арт галерей өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийжээ. Нээлтийн уран бүтээлээр Монголдоо танигдсан реалист уран зураач Б.Отгонтүвдэнгийн “Өнгөрсөн-Одоо” хэмээх бие даасан үзэсгэлэн дэлгэсэн байна.
Лхам галерей нь Монгол болон төв Азийн уран зураачдын уран бүтээлийг дэлхийн зах зээлд таниулан гаргах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах томоохон зорилготой ажиллаж буй юм.
Лхам Галерейн үүсгэн байгуулагч хатагтай М.Нацагсүрэн саяхан зохион байгуулагдсан сонгодог хөгжийн гарамгай уран бүтээлчдийн Virtuoso Gala концертын шилдэг уран бүтээлчдийг хувийн зүгээсээ хоёр дахь удаагаа шагнаж урамшуулсан байна. Энэхүү арга хэмжээний үеэр тэрээр нэгэн сайхан мэдээг задалсан нь, 2023 онд Лхам галерей болон галерейн дэргэдэх Лхам ТББ нь уран зураг, сонгодог хөгжим, утга зохиол гэсэн үндсэн гурван чиглэлд үйл ажиллагаа явуулна. Тэр дундаа Монгол уран зураачдаа дотоод гадаадын зах зээлд таниулах, уран бүтээлийн арилжааг гадаад зах зээлд гаргахаар төлөвлөж буй.