Арванхоёрдугаар сарын 10 буюу “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан сурагч, оюутан болон сэтгүүлчдийн дунд “Хүүхэд залуусын суралцах, хөгжих эрх” сэдэвт уралдаан зарласан байна.
Тус уралдаан нь хүүхэд, залуус өөрсдийн суралцах, хөгжих эрхийн хүрээнд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох, олон нийтийн анхаарлыг хүүхдийн суралцах, хөгжих эрхэд тулгарч буй асуудалд хандуулах зорилготой юм байна.
Уралдааныг Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэн, Стратеги Академи, Социал демократ оюутны холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.