БНХАУ ковид-19-ийн хатуу дэглэм тогтоосон ч үр дүн гарахгүй байна. Нийслэл Бээжин болон Гуанжоу зэрэг хэд хэдэн томоохон хотуудад дэгдэлт нэмэгдэж, өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хамгийн дээд түвшинд хүрлээ.
Тухайлбал, Лхагва гарагт 31,527 тохиолдол бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын оргил 28,000-тай харьцуулахад 10 мянгаар илүү болж байгаа юм. Гэхдээ 1.4 тэрбум хүн амтай улсын хувьд энэ тоо тийм ч их биш гэдгийг хэвлэлүүд онцоллоо. Хятадад цар тахал эхэлснээс хойш нийт 5,200 гаруй хүн нас барсан байна. Энэ нь нэг сая хүн тутмын гурав нь Ковид-19-өөс болж нас барсан үзүүлэлт болж байгаа бол АНУ-д сая тутамд 3,000, Их Британид 2,400 хүн нас барж байгаа юм. Хятадын Ковидыг тэглэх бодлого нь хүн амынхаа амь насыг аврахад чиглэж байгаа ч эдийн засаг болон энгийн иргэдийн амьдралд томоохон сорилт авчирч буй. Тус улс хэдэн долоо хоногийн өмнө эдгээр хязгаарлалтын заримыг бага зэрэг сулруулсан ч энэ хэвээр ковид-19-ийн тохиолдол нэмэгдсээр байвал Ковидыг тэглэх бодлого улам үргэлжлэх магадлалтай байна. Түүнчлэн сүүлийн үед Хятад иргэд тэсвэр алдаж, томоохон жагсаал зохион байгуулж байгаа нь нөхцөл байдлыг удам хүндрүүлж байгаа юм.
Эх сурвалж: BBC