Япон компани нойр хүргэж, таатай унтуулах ухаалаг куртка зохион бүтээжээ

Энэ зун баруун Европт хэт халалтын улмаас 20 мянга гаруй хүн амь үрэгдсэн байна. Тодруулбал, Лондонд температур 40 хэм, Францад 42 хэм хүрч халсан бол Испанид 44 хэмийн дулаан болсноор хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Хэт халалтын шалтгаан нь уул амьсгалын өөрчлөлт хэмээн эрдэмтэд тогтоогоод байна.
Түүнчлэн хэт их халалттай бүс нутаг буюу “улаан дохиолол”-той бүс нутгуудад нас баралтын тоо өндөр байгаа аж. Энэ мэтчилэн баруун Европын орнуудад энэ жил хэт халалтын улмаас нас баралтын тоо их бүртгэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлт бодитоор мэдрэгдэж эхэлсний анхааруулга боллоо хэмээн эрдэмтэд судалгаандаа онцолж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN