Реппер Gee нийгмийн болж бүтэхгүй бүхэнтэй хатуухан тэрсэж, дуу хоолойгоо хүргэж ирсэн. Түүний хамгийн сүүлд гаргасан клип нийгмийн сүлжээнд тэсрэлт болж байна. Тэрбээр шударга бус нийгэм, улстөрчдийг шинэ уран бүтээлээрээ хатуухан шүүмжилсэн юм. Түүний уран бүтээлийг сонссон хүмүүс “Монголд ийм л байгаа шүү дээ. Яг л чухам үнэнийг зоригтой хэллээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна. “Сонго- уйл” нэртэй тус уран бүтээлд:
“Энгийн ардын хүүхдүүд автобусандаа царцаастай
Эрх мэдэлтнийх нь болохоор халуун кофе цацаастай
Үндсэн хуулийн цэцийн дарга нь өгзөг базаж байхад
Өөр бид нар хаанаас шударга ёсыг хайх вэ?
Ард иргэд нь мартамхай бас өлөн
Амлалтдаа халамж нэмээд төрийн түшээ болно
Хууртаж ханахгүй юу, одоо болоо бишүү?
Энхээ ах бүр чичирсээр хүү нь одоо гишүүн
Зүтгэж байгаа залуус нь ердөө хоногийн хоолтой
Даргын бөгсийг долоогчид нь армид хүртэл цолтой
Шударга юм гэж алга, энэ тэгээд зүгээр үү?
Алив дуугар, энгийн ард чамд боломж байна уу?
АН, МАН, ХҮН
Аль нь ч маниуст падгүй ээ
Аятайхан шиг амьдармаар байна
Попын хаадууд минь дахиад попоо ярих юм уу?
Эсвэл мань залуусаа аваад талбайд гарах юм уу?
“НУ”-даа хүртэл сандал суудал өгч байна
Юу ч мэдэхгүй баяны бацаан амьдрах ухаан зааж байна
Өнөдөөр Монголд Хүрэлсүхийн хамаатнууд л гоё амьдарч байна” гэх зэргээр хатуухан шүүмжилжээ. Өмнө нь тэрбээр "Миний инээд хүрээд байна" дуугаараа нийгмийн уруудан доройтож буй байдлын хурцаар шүүмжилж байсан юм.