Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Монголын шилдэг яруу найрагчийг тодруулдаг хамгийн том уралдаан болох “Болор цом” наадам өнөөдөр болно. Өнөө жил Эзэн Чингис хааны 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” болж буйгаараа онцлог тус наадамд өмнө нь хэн, хэн түрүүлж байсныг сонирхуулъя.
БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭД:
- 1983 он. Д.Пүрэвдорж: “Хүн төрөлхтөнд хэлэх үг”
- 1984 он. Д.Цоодол: “Нэр нь тодроогүй баатрууд”
- 1985 он. Б.Лхагвасүрэн: “Шагнал”
- 1986 он. Т.Очирхүү: “Чулууны магтаал”
- 1987 он. П.Бадарч: “Тэмээ”
- 1988 он. Т.Галсан: “Жирмийн сүлжээ”
- 1989 он. Ц.Чимэддорж: “Малчин”
- 1990 он. Б.Ичинхорлоо: “Тэнгэр”
- 1991 он. Б.Ичинхорлоо: “Эх нутаг”
- 1992 он. Б.Лхагвасүрэн: “Хил дээр бичсэн шүлэг “
- 1993 он. Д.Цоодол: “Миний муусайн найз нар”
- 1994 он. Ц.Хулан: “Ганцхан ижийдээ унших шүлэг”
- 1995 он. Б.Дорпалам: “Хөөрлийн шүлэг”
- 1996 он. Д.Төрбат: “Ижий шүлэг”
- 1997 он. Д.Цоодол: “Хуучин дэр модны дууль”
- 1998 он. Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ байхад”
- 1999 он. Ц.Чимэддорж: “Элсэн тасархай”
- 2000 он. Г.Мөнхцэцэг: “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”
- 2001 он. Ц.Бавуудорж: “Хүрэл чоно”
- 2002 он. А.Эрдэнэ-Очир: “Зам”
- 2003 он. Д.Урианхай: “Шөнийн онгоц”
- 2004 он. Ж.Баяржаргал: “Арга билгийн ертөнц”
- 2005 он. Ж.Мөнхбат: “Бурхан хүсэл”
- 2006 он. Д.Галсансүх: “Англи хэлэнд итгэж зориулав”
- 2007 он. Ш.Лхамноржмаа: “Газрын үг”
- 2008 он. Л.Хасар: “Миний нэг өдөр ингэж санагдаад…”
- 2009 он. Х.Эрдэнэбаатар: “Нэргүй шүлэг”
- 2010 он. Ц.Хулан: “Би-Цагаан Дарь эх”
- 2011 он. Д.Болдхуяг: “Монгол хэл”
- 2012 он. Н.Гантулга: “Уулсын сэтгэлгээний тэлэлт"
- 2013 он. Л.Моломжамц: “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”
- 2014 он. Б.Мягмаржав: "Тэнгэрийн татах хүч"
- 2015 он. Ц.Эрдэнэбаатар: "Суурин иргэншлийн цаг"
- 2016 он. Б.Батсайхан: "Тэр эмэгтэй"
- 2017 он. М.Отгонбаяр: "Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг"
- 2018 он. Б.Баттулга: "Талархлын шүлэг"
- 2019 он. Б.Жамбалдорж: "Жамын цас"
- 2020 он. О.Цэнд-Аюуш: "Цасан шуурга"
- 2021 он. Б.Болорцэрэн: "Шүлэг бичихгүй л бол"