Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөөх эхний шатны тэмцээнийг хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт зохион байгуулсан. Эл тэмцээний D хэсгээс Монголын шигшээ хоёроор гарч, II шатан өрсөлдөх эрх өвөртөлсөн юм.
Уншигч та бүхэнд баяртай мэдээ дуулгахад, Азийн аваргын II шатны тэмцээнийг Монгол Улсад хийх эрх олголоо. Ингэснээр тус тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 24-26-д зохион байгуулахаар болов.
II шатанд F хэсэгт Монгол, Тайланд, Гуам, Хонконг, Малайз, Сингапурын баг учраа таарсан. Монголын шигшээ Азийн аваргын эрхийн төлөө Гуам, Хонконг, Сингапурын багтай өрсөлдөнө.