Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар эх орон даяар хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төслийн Хан-Уул дүүрэг дэмжин ажиллаж байна. Үүний хүрээнд тус дүүргийн их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчид, багш нартай цуврал уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж байна.
Энэхүү цуврал уулзалт, өдөрлөгийг хүүхэд, залуучуудад тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах ухамсартай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа аж.
Үүний хүрээнд өчигдөр /2022.11.23/ ХААИС их сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн 15, 32,42, 75 дугаар сургуулиудын сурагчид, багш нартай уулзалт, өдөрлөг зохион байгууллаа.
Уулзалт, өдөрлөгт хүндэт зочноор ЗХЖШ-ын дарга С.Ганбямба, Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч бригадын генерал Д.Баасандамба, Тусгай хүчний цэргийн штабын дарга хошууч генерал Л.Гансэлэм, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Суртал, хүмүүжил, сэтгэл зүйн хэлтсийн дарга хурандаа Т.Мөнхсаруул, Нийслэлийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга Г.Ялалт, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга хурандаа Г.Жаргалсайхан нар оролцлоо.
Уулзалт, өдөрлөгийн үеэр ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүний гардан тулааны тоглолт, Монгол цэргийн музей болон Зэвсэгт хүчний зарим ангиас дэлгэсэн Монгол улс, монгол хүмүүн, монгол цэрэг, Зэвсэгт хүчнийг сурталчилсан үзэсгэлэнг үзүүлж, сонирхуулсан юм.