АНУ-ын Виржини мужийн худалдааны төвд галт зэвсэгт этгээд зургаан хүний аминд хүрсэн хэрэг гарлаа. Хэргийг үйлдсэн этгээд мөн өөрөө нас барсан байна. Түүний үхлийн шалтгааны талаар мэдээлэл холбогдох байгууллагууд өгөөгүй байна.
Хэрэг болдог орой тус дэлгүүрт талархлын баяр дөхсөнтэй холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй байсныг гэрчүүд онцолсон юм. Түүнчлэн өнгөрсөн Бямба гарагт Колорадо мужид байрлах бэлгийн цөөнх хүмүүс ихэвчлэн үйлчлүүдэг байсан цэнгээний газарт зэвсэгт этгээд халдаж, таван хүний аминд хүрсэн.
АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд болох The Associated Press болон USA Today нар 2006 оноос хойш олноор хөнөөсөн галт зэвсэгтэй холбоотой хэргүүдийг судлахад, энэ жилийн үзүүлэлт маш муу буюу энэ төрлийн гэмт хэрэг их бүртгэгдсэнийг мэдээлсэн байна. Энэ жил гэхэд л ийм төрлийн гэмт хэрэг 40 удаа бүртгэгдсэн нь 2019 онд 45 бүртгэгдсэний дараа орж байгаа юм.
SOURCE: AP NEWS