Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай.
Өнөө жил одонг монголч эрдэмтэн Жак Уэтерфорд, Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр албан ёсоор зарласан.
Д.Доржготов, Жэк Уэтерфорд нарт өнөөдөр “Чингис хаан” одон гардуулна.