Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа Арабын улсад болж байгаа. Тиймээс хөлбөмбөгийн хорхойтнууд, хөгжөөн дэмжигчид, жуулчид Исламын шашны соёл, ёс заншлыг дагаж мөрдөх шаардлага тулгараад буй. Исламын шашны дагуу цэнгэлдэхэд зохимжгүй хувцаслах, нүцгэлэх, шивээсээ ил гаргах хориотой.
Дэлхийн өнцөг булан бүрээс, өөр, өөр шашинтай, үзэл бодолтой хүмүүс цугларсан тул Исламын шашныг үл хүндэтгэсэн, гэм нүгэлд тооцогдох үйлдэл цөөнгүй гарсаар байна.
Англи, Ираны шигшээ багийн тоглолтын дараа Английн нэгэн хөгжөөн дэмжигч эмэгтэй цээж нүцгэлжээ. Тухайн хөгжөөн дэмжигчийн энэ үйлдэл Исламын шашинд хориотой.
Англи эмэгтэйн царай камерт тод бичигдсэн тул баригдах, хариуцлага хүлээх магадлал өндөр. Катарын цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйг олж тогтоохоор ажиллаж байгаа аж. Катарын шоронд хоригдох анхны фанат англи эмэгтэй болж магадгүй нь.