Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Индонезийн Жава аралд газар хөдлөлт болсны улмаас амь насаа алдагсдын тоо нэмэгдсээр байна. 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь Жава арлын ойр орчмыг бүхэлд нь хамарсан юм. Энэ үеэр хичээл дээрээ байсан олон сургуулийн сурагчид амиа алдсан тухай Индонезийн хэвлэлүүд мэдээлж байна.
Хана дээвэр нь нурсны улмаас хохирогчдын дийлэнх нь дарагдсан байдалтай олджээ. Түүнчлэн амиа алдагсдын дийлэнх нь залуу хүмүүс байсан гэдгийг Үндэсний эрин хайх, аврах газрын төлөөлөгч хэлсэн.
Тэрээр “газар хөдлөлт өдрийн 1 цагийн үед болсон тул хичээлийн цагтай давхцсан” гэж мэдээлсэн байна. Гамшгийн улмаас 13,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 2200 гаруй байшин барилга эвдэрсэн нурж, эвдэрчээ.
SOURCE: BBC