Ираны дотоод нөхцөл байдал хурцадмал байгаа ба Махми Амини гэдэг эмэгтэй шашны ёсны улмаас амиа алдсаны дараа Иранд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Иран бүсгүйчүүд гивлүүрээ тайлан, эсэргүүцлээ илэрхийлсээр жагсаал, эсэргүүцэл улам хурцадсан юм. Өнгөрсөн хугацаанд 400 гаруй хүн амиа алдаж, 16.000 гаруй хүн баривчлагдсан нь жагсаал хэр хурцдаж буйн илрэл. Иргэдийнхээ энэ эсэргүүцлийг, Засгийн газрынхаа эсрэг тэмцлийг Ираны хөлбөмбөгчид дэмжиж буйгаа илэрхийлж, Ираны шигшээгийнхэн өчигдөр Английн эсрэг тоглохынхоо өмнө Төрийн дууллаа дуулсангүй. Уг нь ДАШТ-ий тоглолтын өмнө учраа таарсан хоёр баг төрийн дууллаа дуулдаг уламжлалтай.
Энэ үеэр Ираны багийн хөгжөөн дэмжмигчид энэүү үйлдлийг нь дэмжиж буйгаа илэрхийлэн, алга ташжээ. Харин ДАШТ-ийг шууд дамжуулж байсан Ираны телевиз камераа шилжүүлэн, ерөнхий дүрс харуулсан байна. Шигшээ багийнхныхаа үйлдэлд Ираны Засгийн газар хэрхэх, эх орондоо очсоных нь дараа хариуцлага тооцох эсэх олны анхаарлыг ихээхэн татаж байна.