Пхеньян саяхан тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн явдлыг НҮБ буруушааж байгаад БНАСАУ-ын гадаад хэргийн сайд харамсаж буйгаа илэрхийллээ.
Баасан гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл хийж, БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасныг хатуу зэмлэн буруушааж, цаашид өдөөн хатгасан үйлдлээ даруй зогсоохыг Пхеньянаас шаарджээ. Үүний хариуд “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга НҮБ-ын дүрмийн зорилго, зарчим, бүх асуудалд шударга, бодитой, тэгш байдлыг хангахад чиглэгдсэн эрхэм зорилгыг умартсанд би харамсаж байна” гэж Чой Сон Хуй хэлжээ.
Тэрээр мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Солонгосын хойгийн асуудлыг шударга, бодитойгоор авч үзэхийг сануулсан байна. Үүгээр зогсохгүй Солонгосын хойгийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж байгаа АНУ болон түүний холбоотнуудын үйл ажиллагааг буруутгахгүй байж, зөвхөн БНАСАУ-г зэмлэж байгаа нь шударга биш гэж хэлжээ. Баасан гарагт туршсан Hwasong-17 нь хэмжээгээрээ "мангас" гэгддэг бөгөөд 15,000 км-ийн алсын зайн тусгалтай, АНУ-д хүрэх чадалтай байсан нь олон улсын хамтын нийгэмлэгийг санаа зовниход хүргэлээ.
SOURCE: YONHAP