Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд өчигдөр /2022.11.20/ нийтийн байр шатсан байна.
Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 11.47 цагт ирж, гал сөнөөгчид хэргийн газарт очиж, ажиллахад байшингийн дээвэр, тааз, үүд хэсэгт гал дүрэлзэж байсныг бүрэн унтраажээ. Нийтийн байранд долоон айл оршин суудаг аж. Галд хүний амь нас эрсдээгүй. Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна.