29 дүгээр сургуулийн сурагчдын хичээллэдэг анги танхимын дээврээс ус гоождог, өвөлдөө осгох хэмжээний хүйтэн орчинд хичээллэж эрх нь зөрчигдсөөр байгаа талаар сургуулийн багш ажилтнууд хэлж байна.
Энэ асуудлаар сургуулийн удирдлагуудад удаа дараа шаардлага тавьсан ч үр дүнд хүрээгүй. Тэр ч бүү хэл шаардлага тавьсан багшийн биед халдсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлсэн талаар тэд ярилаа.
Мөн энэ жил шинээр ажиллаж байгаа туршлагагүй багш нар сурагчдад олон цагаар дохионы хичээл заах шинэ хөтөлбөр бий болсон. Энэ нь хүүхдүүдийн боловсролд анхаардаггүй сургуулийн удирдлага, яамны үнэн дүр зургийг харуулж байна. Үүний үр дүнд хүүхдүүд сурах хүсэлгүй болж буй талаар онцоллоо.
Эдгээр үйлдлийг хүний эрхийн зөрчил хэмээн үзэж өнөөдөр хохирсон багш нар сургуулийн зааланд мэдээллээ.