НҮБ-ын Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн чуулган (COP 27) Египет улсын Шарм-эль-Шейх хотноо боллоо. Энэ удаагийн чуулга уулзалтад олон залуу төлөөллүүд оролцсон нь онцлох үйл явдлын нэг байсан юм.
Тухайлбал, залуу төлөөллийн дуу хоолой маш хүчтэй байсныг BBC онцолж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуу дуу хоолой гэхээр Шведийн активист Грета Турнберг санаанд ордог ч энэ удаад тэрээр ирсэнгүй.
Залуу активист COP 27-г тийм ч үр дүнтэй болно гэж бодохгүй байгаагаа хэлж, ирээгүй байна. Харин бусад залуу төлөөллүүд ихэвчлэн уур амьсгалын өөрчлөлт бодитоор мэдрэгдэж эхэлсэн улс орнуудаас иржээ. Эдгээр залуу төлөөллүүд Гретатай ижил бодолтой буюу энэ хурлаас тийм их зүйл хүлээх хэрэггүй гэж бодож байгаагаа илэрхийлсэн ч тэдний дуу хоолой маш хүчтэй байна гэдэгт итгэснээ тодорхойлжээ.
Түүнчлэн активистүүдийн байрласан хэсэг хамгийн завгүй, хөл хөдөлгөөн ихтэй байсныг хэвлэлүүд онцолжээ. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш залуу үеийнхэнтэй тусгайлан уулзаж, тэдний оролцоонд ихээхэн ач холбогдол өгч байсан юм.
SOURCE: BBC