Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Катар-2022” дэлхийн аваргын нээлтийн тоглолтод Эквадорын шигшээгийн ахлагч Эннэр Валенсиа гялалзаж, хоёр гоол оруулсан. Ингэснээр тэрбээр багаа хожилд хүргэсний сацуу шигшээ багийн түүхэнд ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо.
Эннэр Валенсиа дэлхийн аваргад оруулсан гоолоо нас барсан найздаа зориулсан гэдгээ хэлсэн юм. Түүний найз, довтлогч Кристиан Бенитез есөн жилийн өмнө зүрхний шигдээсээр нас барсан байна.
Тэр, нэгэн цагт шигшээ багт хамт зүтгэж явсан найзыгаа дурсан, гоол оруулсныхаа дараа тэнгэр рүү заан, хүндэтгэл үзүүлсэн юм.