Их Британийн ерөнхий сайд Риши Сунак Украинд гэнэт айлчилж, Украины ерөнхийлөгч В.Зеленский хоёр улсыг “хүчирхэг холбоотнууд” гэж онцолжээ. Тэрээр телеграм дээр “хамтын хүчээр бид хүссэн үр дүндээ хүрнэ” хэмээн бичсэн байна. Зеленскийн нийтэлсэн бичлэгт Киевт цас орж, хоёр удирдагчид яриа хэлэлцээ хийж байгаа нь харагдана. Украинд өвөл ойртохын хэрээр ОХУ эрчим хүчний байгууламжид руу нь халдаж, иргэд тог цахилгаангүй болоод байгаа юм. Уулзалтын талаар Риши Сунак өөрийн твиттер хуудаснаа “Их Британи эрх чөлөөний төлөө тэмцэх нь ямар чухал гэдгийг мэднэ. Бид та бүхэнтэй хамт” гэж жиргэжээ.
Их Британи нь Оросын эсрэг Украины тэмцлийг барууны хамгийн тууштай дэмжигчдийн нэг байсан бөгөөд Киевт 2.3 тэрбум фунт стерлинг буюу 2.7 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлсэн юм.
SOURCE: THE GUARDIAN