Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Спортын хорхойтнуудын хоног тоолон, амьсгаа даран хүлээсэн хөлбөмбөгийн ДАШТ дөнгөж сая Катар улсад “хөшиг”-өө нээлээ. Нэр хүнд, цар хүрээ, чансаагаараа олимпын наадмын дараа орох хамгийн том тэмцээн бол яах аргагүй хөлбөмбөгийн ДАШТ.
22 дахь удаагийн ДАШТ анх удаа Арабын оронд, анх удаа өвлийн улиралд болж буйгаара онцлог. “Qatar-2022” ДАШТ нээлт Аль Хор хот дахь “Al Bayt” цэнгэлдэх хүрээлэнд болоо.
Энэ жилийн ДАШТ-ий албан ёсны дуу “Dreamers”-ийг алдарт BTS хамтлагийн гишүүн Чон Жун Гүг, Катарын дуучин Фахад Аль Кубайси нар дуулж, жаврыг нь үргээлээ.
Мөн нээлтийн ёслолд алдарт жүжигчин Морган Фримэн оролцов.
“Катар-2022” ДАШТ арванхоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилж, “Алтан дагина”-ын эзэд тодорно.