Пүрэв гарагт БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвасан нь тив алгасагч баллистик пуужин байсан байх магадлалтай гэж Япон, БНСУ-ын албаныхан мэдээлжээ. Японы эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр пуужин Хоккайдо арлаас баруун тийш 210 км зайд усанд унасан байх магадлалтай байна.
Түүнчлэн, Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамадагийн хэлснээр пуужин АНУ-ын газарт хүрэх хангалттай тусгалтай байжээ. Тиймээс баасан гарагт БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал энэ талаар хянан шалгахаар зөвлөлдсөн байна.
Хамгийн сүүлд 11-р сарын 3-нд БНАСАУ тив алгасагч баллистик пуужин харвасан ч шинжээчид үүнийг төлөвлөсөн чиглэлээ давж чадалгүй далайд унасан гэж хэлсэн. Харин пүрэв гарагийн туршилт хэрвээ тив алгасагч баллистик пуужин мөн бол БНАСАУ даалгавраа амжилттай гүйцэтгэсэн хэрэг болно гэж шинжээчид мөн илэрхийлжээ.
SOURCE: DW