
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өвөл ойртож байгаа энэ цаг үед ОХУ чухал эрчим хүчний байгууламжууд руу нь халдсанаар 10 сая гаруй Украинчууд тог цахилгаангүй байгааг мэдэгджээ. Тэрээр ОХУ энгийн иргэдийг нь онилж, эрчим хүчний байгууламжид халдах замаар энэ зорилгоо биелүүлж байна гэсэн юм. Тухайлбал, пүрэв гарагт Херьсон хотод сайн дурынхан олон нийтэд хөнжил, хоол хүнс, өвлийн хувцас тараасан байна. Энэ нөхцөл байдал Одесс, Харьков мужуудад мөн ажиглагдаж байна.
Харин ОХУ энэ бүхэнд эцсийн дүнд Украин өөрсдөө буруутай гэв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Украины тал асуудлаа зохицуулах, хэлэлцээр эхлүүлэх хүсэлгүй, нийтлэг ойлголтод хүрэхээс татгалзаж байгаа нь тэдний үр дагавар" гэж мэдэгдсэн байна.