Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хосууд хүүхэдтэй болоод, гэр бүлээ батлуулсны дараа ураг садны холбоотой гэдгээ мэдэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл ийм эрсдэл дахиж гарахгүй нь. Хосууд ДНХ буюу генийн шинжилгээ өгч, ураг садны холбоогүйгээ баталсны дараа гэрлэлтээ батлуулдаг болно. Ийм зохицуулалтыг 2023 онд батлах Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгахаар болжээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Цус ойртолтын асуудлыг шийдэж чадаагүй нь Гэр бүлийн хуулийн том алдаа. Гэр бүлийн тухай хуулийг ирэх онд шинэчлэн баталснаар гэрлэгч хосууд ДНХ-ийн шинжилгээ өгөх шаардлагатай болно. Ураг садны холбоогүй гэдгээ баталсны дараа гэрлэлтээ батлуулна” гэлээ.