Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Аж ах нэгжүүдэд санхүүгийн хүндрэл учруулдаг хүчин зүйл бол тендерийн барьцаа. Хувийн хэвшлийн болон төрөөс зарласан бүх тендерт оролцоход 50 хувьтай тэнцэх мөнгийг 2-3 жил хугацаанд зарцааж байгаа.
Даатгалын болон Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэд, ААН-д дарамт болж байгаа асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг бий болгоно.
Сүүлийн таван жилд 20 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээний тендер зарлагдсан. Үүнээс 2.3 их наяд төгрөгийн барьцааны баталгааг банканд байршуулсан байна. Энэ хэрээр ийм хэмжээний мөнгө зарцсан гэсэн үг. Санхүүгийн зах зээлд эргэлдэж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа зарцуулж байсан бол эдийн засагт ямар их үр өгөөжтэй байх нь тодорхой. Үүнийг өөрчлөх, эдийн засагт өгөөжөө өгөх, тэлэх боломжийг бүрдүүлнэ.
Үүний сацуу хувийн орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой. Ийм шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх талаар судалж байна. Олон улсад хэдийнэ нэвтэрсэн практик. Ингэснээр залуу гэр бүл орон сууцны урьдчилгаагаа санхүүгийн дарамтгүйгээр шийдэх боломжтой.
Мөн бизнес эрхлэгчид 2,3 их наяд төгрөгийн барьцаагаа царцаах эрсдэлээс хамгаалж чадна. Үүнийг даатгалаар шийдээд явах боломж бүрдэнэ” гэлээ.