Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.
Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ээлжит хуралдаан энэ сард болсон. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны асуудлаар ярьж, санал солилцсон. Оросын тал шатахууны нийлүүлэлтээ нэмнэ гэж амласан” гэлээ.