Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Мялзан өвчний улмаас долоон аймгийн 15 суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо. Нийт 22 голомт үүсээд байгаа. Цаг үеийн нөхцөл байдал, халдварт өвчинтэй холбогдуулан шүлхий өвчний зургаан сая, үхрийн арьс товруутах өвчний 500.000, хонины цэцэг өвчний 462.8 мянган тун бэлдсэн” гэлээ.