Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өчигдөр буюу энэ сарын 17-нд таван хүүхдийн бие тавгүй байна гэсэн дуудлага Налайх дүүргийн эрүүл мэндийн байгууллагад иржээ. Улмаар тухайн хүүхдүүд сурч буй ангийн 19 сурагчийг урьдчилсан үзлэгт хамруулсан байна. Сургууль нь засвартай байсан тул тухайн сурагчид Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хичээллэж байсан юм.
Одоогоор тухайн ангийн бүх хүүхэд хордож, зургаа нь эмнэлэгт хэвтээд байна. Урьдчилсан үзлэгээр тухайн танхимд ямар нэг хорт бодис, хордуулах зүйл байгаагүй, хүүхдүүд юунаас болж хордсоныг тогтоогоогүй байгаа гэнэ.