ASEAN, Их-20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын дараа APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт Тайландын нийслэл Бангкок-д үргэлжилж байна. Хэвлэлүүд энэ уулзалтыг улс орнууд Украин дахь дайныг энх тайвнаар хэлэлцэх сүүлийн боломж ч гэж тодорхойлж байгаа юм.
Тухайлбал, Украинд өрнөж байгаа дайн энэ долоо хоногт зүүн Европт улам тэлж байна уу гэсэн эргэлзээг үүсгэсэн. Польш, Украины хилийн ойролцоо пуужин унаснаар хоёр хүний амь эрсдсэн. Үүнийг NATO тэргүүтэй барууны холбоотнууд шалгаж байгаа ч ОХУ харвасан гэсэн нотлох баримт олдоогүй, үүгээр зогсохгүй Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин байх магадлалтай гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, дайны нөхцөл байдал хүндэрсээр байгаа цагт APEC-т ч мөн энэ сэдвээр ярих төлөвтэй байна гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм. Учир нь дайн бодлого боловсруулагчдыг сорьсон, амьжиргааны өртөг хямралд хүргэсэн, дэлхийн инфляцийн зөрүүг өндөр түвшинд хүргэсэн.
Хэдий бизнесийн удирдагчид, төрийн тэргүүнүүд, дипломатууд Украин дахь мөргөлдөөнөөс гарах арга замыг хайж байгаа ч сүүлийн үеийн үйл явдлууд энэ гарц гаргалгааг улам бүдгэрүүлэх магадлалтай байгаа юм.
SOURCE: CNBC